


2025 онд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур сумын 100 жилийн түүхэн ой тохиож байна.
Тосгоны танилцуулга
Баян-Өлгий аймгийн Цагааннуур сум анх 1925 оны 12-р сарын 23 ны өдрийн Чандмань уулын аймгийн анхдугаар хурлын тогтоолоор Эрдэнэхайрхан уул, нэртэй 1925 онд байгуулагдаж, Увс аймгийн харьяанд байсан ба зам харилцааны талаар тохиромжгүй байсан учир Увс аймгийн газар нутгаас Ховд аймгийн нутагт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж Увс аймгийн дарга Лугаа санал гаргаж тус саналыг үндэслэн 1938 оны 09-р сарын 13ны өдрийн тогтоолоор Ховд аймгийн харьяанд Цагааннуур сум нэртэй дахин эмхлэн байгуулсан.
1940 онд Баян-Өлгий аймаг анх байгуулагдахад Баян-Өлгий аймгийн харьяанд шилжсэн Баян-Өлгий аймгийн харьяанд 10 сум байсан үүний нэгэн Цагааннуур сум байсан.1952 онд Цагааннуур сумын 4,5,6,8,10,11 багаар Ногооннуур сум байгуулагдаж байсан.
1963 онд Цагааннуур Дамжлага бааз, Нефть баазыг түшиглэн Цагааннуур Хороо болж байгуулагдаж Баруун таван аймгийг бараа материал, тоног төхөөрөмж болон бензин шатахуунаар хангаж байсан.
1990 онд өмч хувьчлалаар Цагааннуур Дамжлага бааз, Нефть бааз, хувьчлалд гарч Цагааннуур сумын хүн ам нь багасаж 1994 оны Их Хурлын 36 дугаар тогтоолоор Ногооннуур сумын харьяанд 9 дүгээр баг Цагааннуур тосгон гэж нэрийдэж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2024 оны тооллогоор 407 өрхөд 1773 хүн 31.550 малтай Цагааннуур Тосгонд Захирагчийн алба, ЕБСургууль, Хүүхдийн Цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэг зэрэг төсвийн 5 байгууллага.
Мөн Хилийн цэргийн 0285-р анги, Улаанбайшинт Цагааннуур шалган нэвтрүүлэх олон улсын боомт, Онцгой байдлын нөөцийн салбар, Цагааннуур худалдааны чөлөөт бүс, Төрийн банк, Хаан банк, Төрийн бус байгууллага, хувийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг.
Цагааннуур тосгон нь бие даасан статустай төрийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэн ажилладаг.
Тосгоны эдэлбэр газрын хэмжээ 36000 га бөгөөд үүнээс МАА-н бэлчээрийн газар 3332 га, хадлангийн талбай 5 га, усан сан бүхий газар 1500 га, Тусгай хэрэгцээний газар/Цагааннуур худалдааны чөлөөт бүс/ 708 га , хот суурин газар 460 га талбайг тус тус эзэлдэг.Тосгоны төв нь далайн түвшнээс дээш 2115 метр өндөрт байрладаг.