МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ
АПШЕГИЙН САНИЯЗБЕК
АПШЕГИЙН САНИЯЗБЕК /1930-2024/ Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Шеруши Ожых овгийн Апшегийн Саниязбек нь 1930 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд Апшегийн том хүү болж хорвоод мэндэлсэн билээ. 1940 онд 1 дүгээр ангид элсэн орж 4 дүгээр анги хүртэл суралцаж төгсөөд 1950 онд Улаанбаатар хотод Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр 1 жил суралцаж төгсөн Цагааннуур, Ногооннуур сумдын худалдааны байгууллагуудад 10 жил ахлах нягтлан бодогч ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Мөн 1961-1983 онд Цагааннуур Нефть баазад 23 жил ахлах нягтлан бодогч, 1984-1990 онд Цагааннуур сумын захиргаа, ерөнхий боловсролын сургуулиудад тус тус ахлах нягтлан бодогчийн ажлыг нэр төртэйгөөр гүйцэтгэн 1990 оны 12 дугаар сард 60 насандаа өндөр насны байнгын тэтгэвэрт гарсан. Тэрээр 1955 онд Абдик овогтой Жарасхантай гэр бүл болж, 12 хүүхэд төрүүлж өсгөн бүх хүүхдүүдээ их, дээд сургуулиудад суралцуулж, хүмүүжүүлж өсгөсөн бөгөөд хүүхдүүд нь одоо төрөл бүрийн салбарт амжилттай үр бүтээлтэй ажиллаж аймаг, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Талийгаачийн Монгол улсад 40 гаруй жил ажилласан хөдөлмөрийг нь төр засаг, өндрөөр үнэлж 2022 онд Монгол Улсын Гавьяат эдийн засагч 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 1990 онд Алтан гадас одон 1975 онд Хөдөлмөрийн хүндэт медаль Нефть баазын тэргүүний ажилтан Банк, санхүүгийн тэргүүний ажилтан болон Сангийн яамны хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж Таван жилийн гавшгайч 3 удаа Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль болон Ардын хувьсгалын 50,60,70,80,90,100 жилийн ойн медалиуд болон бусад шагналуудаар шагнаж урамшуулсан. Монгол Улсын тэргүүний нягтлан бодогчдын I, II дугаар зөвлөгөөнд оролцож, сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр нэг бус удаа сонгогдон ажлын шугамаар Казахстан Улсын Алмата, Талдыкорган, Костанай, ОХУ-ын Кош Агаш, Барнауль, Горьный Алтай, Москва, Новосибириск, Иркутск, БНХАУ-ын Алтай, Үрүмчи хотуудад очиж туршлага судлан ажиллаж явсан. Түүний хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч бүтээлч, зан чанар, тусч сайхан сэтгэл, хойч ирээдүйдээ үлдээсэн үнэт сургамж, дөлгөөн хичээнгүй төрх бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэж, өнөд мөнх санан дурсах болно.
Алғашқы еңбек жолын Баянхонгор аймағының Гурванбулаг сұмынынан бастап, мамандығы бойынша 2 жыл, Баян-Өлгей аймағының Толбо сұмынында 1 жыл жұмыстап тұрып әскери қызметке тартылып, 1980-1983 жылдары Зүүнбаян халық армиясында әскер міндетін табысты атқарып, 1983 жылы туған өлкесі Ақкөлге келіп Революциялық жастар ұясының бастығына тағайындалып жұмыстаған. Жұмыс барысында еңбек өнімділігімен табыс шығарып 1985 жылы көршілес Ресей елі, Москва қаласында болған Халықаралық жастардың XIY фестивальна өкілдікке сайланып қатысып келген.
Х.Техенай 1990-1994 жылға дейін Ақкөл сұмыны ХДХ-ның атқару әкімшілігінің бастығы, 1994-1998 жылдары қалашық әмірі, 1999-2000 жылдары Сақтық банксының Баян-Өлгий аймағы, Цагааннуур қалашығындағы бөлімше бастығы, 2000 жылы 9 айдан бастап Цагааннуур Нефть қанымдау орнының бастығы болып жұмыстап тұрып 42 жасында дүниеден өткен.
Х.Техенай Саяси, әлеуметтік іс қызметте көптеген табыстарға жетіп, қоғамдық белсенділігімен Цагааннуур қалашығы және Ногооннуур сұмыны АӨХ-ына 1990-2000 жылдары 3 рет сайланумен қатар Цагааннуур қалашығы МХРП-сының бастығы болып жұмыстаған. Үкіметіміз Х.Техенайдың елді мекенінде атқарған қызметі, еселі еңбегін жоғары бағалап Халық революциясының 70 жылдық мерекелік медалы, “Еңбек құрмет медалы”, “Алтын жұлдыз” ордендерімен марапаттаған.

