МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН
МУХАМЕДХАЛИЙН АЛИП
М.Алип 1939 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1949-1959 онд бага, дунд сургууль, 1959-1964 онд ЗХУ-ын Москва хотын Хөнгөн аж ахуйн дээд сургуулийг инженер-технологч мэргэжилээр, МУИС-ийн УААА-ын салбаруудын боловсон хүчний мэдлэг дээшлүүлэх байнгын факультет, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, Москва хотын УААА-н Материал техник хангамж, СЭЗ-ийн мэдлэг мэргэжил дээшлүүлэх курс тус тус суралцаж амжилттай дүүргэсэн. Дээд боловсролтой, химийн инженер-технолог мэргэжилтэй.
М.Алип 1965 оны 01-р сард Гадаад худалдааны яамны шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Цагааннуур дамжлага баазын экспортын тасгийн дарга, ахлах мэргэжилтэнээр ажлын гараагаа эхлүүлж, 1966 оны 07-р сарын 5-ны өдрөөс 1985 оны 05-р сарын 10-ны хүртэл дамжлага баазын орлогч дарга, 1985 оны 05-р сарын 10-ны өдрөөс тухайн үеийн тогтолцоогоор МАХН-ын Төв хорооны шийдвэрээр дамжлага баазын даргаар томилогдон, мөн оны 06-р сараас Цагааннуур хорооны АДХГЗ-ын даргын үүрэгт ажлыг давхар /хамтатган/ хариуцан ажилласан. Цагааннуур дамжлага баазын байршил суурьшлын асуудал олон жил шийдвэрлэгдэхгүй бүдэг байсан тул дамжлага баазыг түшиглэсэн, амьдрал ахуйн ахуйн бүхэлдээ хангалуун сайн байсан боловч тосгоны нийгмийн асуудал хөгжил, тохижилт зогсонго, хоцронгуй хүмүүсин сэтгэл санаа тайван бус байлаа.
Нэгэнт төр засаг, аймаг орон нутаг, хамт олон итгэл өгч томоохон үүрэг хариуцлага хүлээлгэснийг өөрийн хуримтлуулсан туршлага буй болсон нөхцөл байдалд тулгуурлан зөвхөн экспорт, импортын улсын төлөвлөгөөгөөр хязгаарлалгүй, тулгамдсан асуудал болгох дамжлага баазын суурьшлыг Цагааннуур хорооны хөдөлмөрчдийн нийгмийн асуудалтай нягт холбон үзэж, дамжлага баазыг нийлүүлэхгүйгээр, суурин хөгжүүлэх асуудлыг төгс шийдвэрлүүлэх зорилт дэвшүүлэн холбогдох эерэг сөрөг үндэслэлийг судлан улс, аймаг дээд байгууллагуудад бодитоор хандсанаар төр засаг Цагааннуур хороог хөгжүүлэх /1985-2000/ ерөнхий төлөвлөгөө гарган батлуулав. Энэхүү ерөнхий төлөвлөгөөний дагуу 1996 он гэхэд 10 гаруй жилийн дотор Орос-Монголын хил орчим орчин үеийн хот маягийн тосгон сүндэрлэн босч 10 жилийн сургууль, 20 ортой их эмчийн салбар, 16 айлын орон сууц, 300 үзэгчийн суудалтай орчин үеийн Соёлын төв барилга, 20 ортой зочид буудал, халуун усны барилга, 50 суудалтай хоолны газар, 75 хүүхдийн ясли, цэцэрлэг, хүнсний барааны орчин үеийн агуулах, экспорт, импортын бараа хүлээн авах өндөр хүчин чадлын агуулахууд баазын аж ахуйн шинэ төв, саван, мужан, лааны үйлдвэрийн байр, 8 машины гараж, 26 айлын орон сууц зэрэг үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг бариулж ашиглалтанд оруулсаны дээр, хүнсний хангамжанд зориулан хорооны 10000 гаруй малыг өөрийн гэсэн бэлчэр нутагтай болгож, жил тутам 15-20 тн махыг бэлдэж хямд үнээр ажилчдад бэлтгэн нийлүүлдэг байв.
Ажилчин албан хаагч 250 гаруй өрх айл хувийн болон байгууллагын орон сууцаар хангагдсаны дээр шинэ дутам сургууль төгссөн багш мэргэжлийн боловсон хүчнүүдийг орон сууц ахуйн талаар тогтмол дэмждэг. Зах зээлийн хүнд хэцүү цагт ч сургууль, цэцэрлэгт байнгын материаллаг тусламж үзүүлэн ажиллаж байна.
Амьжиргааны өртөг нэмэгдсэнээр амьдарлын түвшин доройтож болзошгүй өндөр настангууд, ажил эрхэлсэн ч амьжиргааны доод түвшинд хүрдэггүй ажилагсдыг судлан өндөр настангуудад ажилласан жил, тэтгэвэрийн ялгавараар сар бүр 400-500 төгрөгийн нэмэгдэл, ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн ялгавараар эрүүлэ мэндийн даатгалын 100, 70, 50%-иар хөнгөлөлт үзүүлж байсан.
Гадаад, дотоод худалдаанд үр дүнтэй ажиллахын хамт үйлдвэрлэлжилт, материалаг салбарыг түлхүү хөгжүүлэхэд анхаарч 1993 онд БНХАУ-ын Алтай аймгийн үйлдвэр, худалдааны газартай хамтран мэргэжилтэн бэлтгэж 10 хүний ажлын байртай оёдол, сүлжмэлийн жижиг үйлдвэр байгуулж, 1 жилийн дотор 2300.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 285.0 мянган төгрөгний ашигтай ажиллуулж байсан билээ. Мөн 1994 онд БНХАУ-аас тоног төхөөрөмж оруулан барааны саван, лааны үйлдвэр, ЗХУ-ын технологийн дагуу ээрмэлийн жижиг үйлдвэр, гэр ахуйн модон эдлэл үйлдвэрлэх мужааны цех байгуулан ажиллах материагаг баазаар бүрэн хангагдаж олон зуун ажлын байр бий болгож байсан түүхтэй.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт шилжсэн үе буюу 1991-1996 онуудад улсын орлогод бүгд 130.5 сая төгрөг оруулан, 24.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт шилжин, төрийн өмчийн бодлого өөрчилөгдөн Цанааннуур дамжлага баазыг “Цагааннуур” хувьцаат компаний статуст орсон. Байгууллага, хүрээлэн буй орчин хөдөлмөрийн хүмүүсийн амьдрал ахуйд тохиолдож болзошгүй бүх нийтийг хамарсан хямарлыг ирээдүйдээ итгэл үнэмшил хүлээцтэй хандаж аливаа үрэлгэн үзэгдэл сонирхолд хөтлөгдөхгүй нэгдмэл зорилготой ажилласаны дүнд Цагааннуур ХК-ний хамт олон болон компанид түшиглэсэн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний байгууллагууд ч үрэн таран байдад орохгүйгээр хямралыг даван туулсан.
“Цагааннуурын” худалдааны чөлөөт бүсийн асуудлаар он удаан жил үр бүтээлтэй зүтгэж Цагааннуур Худалдааны Чөлөөт бүсийг Цагааннуур ХК-нй материаллаг баазад тулгуурлан ажиллах нөхцөл бий болголоо. Цагааннуур тосгоны бат бэх байдлыг хадгалж үлдэх зорилгоор Цагааннуур худалдааны чөлөөт бүс нутгийн хөгжилд уялдуулан холбогдох яам, аймгийн төвийн байгууллагуудад хандан хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл ард түмний эрх ашигийг бодолцон орчин үеийн хийц загвараар баригдсан 26 өрөө бүхий 2 давхар зочид буудлын барилгыг ХЦЭГ-ын Цагааннуур дахь 0285-р ангид Штабын төв байрны зориулалтаар, Худалдааны чөлөөт бүсэд 2 айлын модон байшин, 2 өрөө бүхий 8*18метр хэмжээний конторын барилга, 8 машины гараж, 1 га талбай бүхий чулуун хашааны хамт тус тус дансны үнээр дээрх 2 байгууллагад шилжүүлсэн. Зах зээлийн үед энэхүү шийдвэр нь орон нутаг бүс нутгийн тогтвортой суурин хөгжилд Цагааннуур ХК-ни болон бүтээлч хамт олноос оруулсан томоохон хөрөнгө оруулалт юм.
М.Алип орон нутгийн төлөө гэсэн сэлтэг зүрх нь үүгээр дуусаагүй. Мянганы зам Цагааннуур тосгоноор дайран өнгөрөх нь орон нугийн хөгжлөөс гадна, улс эх орны стратеги хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэх болно гэсэн асуудалыг төр засагт тавьж олон жил, олон дарга нарын нүүрийг үзэн энэ санал маш ашигтай байрлал болохыг төр засаг үнэлж мянганыг замыг Цагааннуурын чөлөөт бүс буюу Цагааннуур тосгоноор дайрж баригдсан. Улсын хөгжил орон нутагаас гэх М.Алип нь улс орон нутгийн төлөө уйггүй зүтгэж Цагааннуур тосгон тарж үгүй болох эсдэлээс хамгаалж орон нутагдаа үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай баатар хүн юм.

